11:05 PM
0
Хоёрзуун далан төгрөгний гуяараа резиндээд тогтоодог бор оймстой, нооройсон ногоон даалимбан тэрлэгтэй эмэгтэй гэрийнхээ үүдэнд саравчлаад зогсож байгаагаар санаанд үлдэж дээ энэ ном.

Нөхрөө өөр эмэгтэй рүү яваад байгааг мэдээд цочирдох, яваандаа зайлуул дасах... бүрр байчихаад нөгөө эмэгтэйг өрөвдөж нөхрөө өөрөө яв гэж шахах...

Миний мэдэхгүй тийм ертөнцийг анх надад нээж өгсөн ном. Олон хоног бодож, шаналж явсан. Тэр эмэгтэйг би л хуурчихсан юм шиг, тэр эмэгтэйн өмнө би л буруутай юм шиг санаа зовоод л. Шаналаад л. Одооны хүүхдүүд бол иймэрхүү зүйлд цочирдохгүй болж дээ.

0 comments:

Post a Comment