11:08 PM
0
Өдий наслахдаа монголын түүх, монголын нууц товчоо зэргийг дуртай дургүй, албан хүчээр л уншдаг. Уншсанаа бараг ойлгодог ч үгүй л байсан. Чингис хааны нууц түүх номонд өмнө уншсан түүхт явдлуудын ард хүний дотоод сэтгэлийн ямар хөдөлгөөн, зөрчил, хүч явж байсныг олж мэдэх шиг... Ямартаа ч аймшгийн, адал явдалт зохиолд донтоод детектив амьдраад байсаанаасаа завсарлаж байна :D

Эхний бүлэг Бөртэ... Миний мэдэхгүй, төсөөлж ч байгаагүй Бөртэ хатан. Хатан ухаантай байсан л гэж сонсож, уншиж байснаас биш яг юун дээр яаж хатан ухаанаа гаргаж байсныг нь энэ номноос л уншив. Тэвчээр... ухаан... тэвчээр... Эр хүн ухаантай байхад өөрийн ухаан, хүслээр юуг ч хийх боломжтой..., эм хүн ухаантай байлаа гээд өөрийн дураар хүссэнээ хэлж, хийх бус, зөвхөн эр нөхрийнхөө их үйлсийн дэмжлэг нь байх...


Хоёрдугаар бүлэг Жамух... Гүр хаан Жадраны Жамух... зөвхөн буруушаах талаас бус энэ хүний дотоод сэтгэлийн хөдлөл, зорилгыг харуулсан нь бас л өвөрмөц... Нөхөр мэт дайсан, Дайсан мэт нөхөр... Энэ бүлэгт гарах Хантөмөр хөндлөнгөөс харахад маанагдуу, сэлэм мэснээс өөрийг мэдэхгүй баатар эр мэт боловч дотоод сэтгэл нь үнэнч, уян зөөлөн. Эзэндээ үнэнч байх гэдэг цорын ганц амьд явахын хэрэг нь юм уу гэж бодож байтал өөрийн үр удмаа харах, түүнийхээ төлөө эзнээ хорооход ч бэлэн байх... Бусадтай харьцуулахад холыг харж, сэтгэлийн хөөрөл, тухайн үеийн байдлаар шийдвэр гаргадаггүй ч, эзнээ хэрхэн давж алсыг харах... гунигтай хамгийн их харамсмаар дүр Хантөмөр. Магадгүй Хантөмөрийн сонгосон бүсгүй Жамухын хатан Гүрвэлжингоо биш өөр хүн байсан бол амьд үлдэх ч байсан юм билүү /Жамух мэдээгүй ч Тэнгэр цаанаас нь зохицуулсан байх :P/...

Гуравдугаар бүлэг Тэв Тэнгэр... Бөө... Ядуу, эрх мэдэлгүй хүн өөртөө болон бусдад үнэнч байж чаддаг, эрх мэдэлтэй болоод ирэхийн цагт бусдад үнэнч байх нь өөрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чөдөр тушаа болох шиг санагдаж зөвхөн өөрийнхөө төлөө тэмцэж эхэлнэ...

Дөрөвдүгээр бүлэг Өүлэн... Өүлэн эх... зарим замбараагүй явдлын талаар өгүүлэх хэсэг нь ихдээ юу даа гэмээр санагдсан. Өмнөх бүлгүүдийг бодвол сэтгэлд үлдэх зүйлээр ховор юм уу даа.

Тавдугаар бүлэг Хасар... Хавт Хасар... түүнийг яг л Жамух шиг гэж боддог байсан маань огтоос буруу байжээ, Хасар байгаагүй бол Тэмүжин тийм хурц байх нь юу л бол гэж бодмоор, Хасар байгаагүй бол Тэмүжин байснаасаа илүү ч хатуу байх байж гэж бодмоор... За мэдэхгүй, ямартаа ч надад хамгийн их таалагдсан дүр нь Хасар. Ер нь энэ номыг уншихдаа бусад номын адилаар уран зохиолын нэг л дүр шүү дээ гэж огт бодогдохгүй, бодит хүмүүсийн амьдрал гэж бодоод итгээд байгаагаа одоо л анзаарлаа. Ер нь энэ бодит түүх юм уу, уран зохиол юм уу Жаргалсайхан гуай :P...

Зургадугаар бүлэг Хулан...






Есүй бол Бөртэ шиг олон хөвүүдийнхээ дунд ухаан хайр нь хуваагдаагүй, Есүгэн шиг аливаад алмай зүйлэг ханддаггүй, Хулан шиг ганц өөрийн сэтгэлийг эрхэм болгодоггүй,эр эмийн ажилд шунан дурлаж элдэвлэдэггүй үргэлж учиртай
бодож, утгатай үр хэлдэг...

0 comments:

Post a Comment